Өнгөрсөн ням гариг буюу 7-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой нижгэр болж өнгөрөв. Наадмын морины уралдааныг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр будлиантуулсныг эс тооцвол баяр сайхан болжээ. Мэдээж, өндөр хэмжээний зочид хүрэлцэж очсон нь ойлгомжтой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус аймгийн Засаг ноёноор хэдэн жил амжилттай ажилласан хүний хувьд индэрийн голд тухалсан нь мэдээж. Түүнийг Сэлэнгийнхэн хөл алдан угтаж авчээ. Ж.Эрдэнэбат ч нэлээн олон хүнийг дагуулаад морилсон байна. Чамгүй сайн дайлуулж, алжаалаа тайлсны эцэст Улаанбаатар хотыг зорьсон аж. Гэтэл замд нь Дархан-Уул аймгийн удирдлагууд жинхэнэ утгаар нь хүндэтгэл үзүүлж, Дарханы хойд захаас урд зах хүртэл цагдаагийн 100 гаруй алба хаагчийг халуун наранд ярайтал жагсааж, сүржигнэжээ. Амралтын өдөр гэр бүлийнхэнтэйгээ байх учиртай цагдаа нар ийнхүү сүржин дарга нарынхаа тушаалаар цаг гаруй наранд зогсож үйлээ үзсэн байна.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно