Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Петро матад" компанийн бүрэн бус гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл 3.6 сая ширхэг энгийн хувьцаагаа өөрийн хоёр хүүхдэд шилжүүлсэн байна. Тэрээр "Петро Матад"-ын гол хувьцаа эзэмшигчдийн нэгээр ажиллахын зэрэгцээ "Петровис" компанийн 20 хувийг эзэмшдэг билээ. “Петро матад”-ын ихэнх хувьцааг шилжүүлснээр, 13.2 сая энгийн хувьцаа эзэмшилд нь үлдэж байгаа аж.
“Петро Матад” нь олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдаалах болсон Монголын анхны компани бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа 2008 оны тавдугаар сараас эхлүүлсэн байдаг. Тус компани хайгуулын гурван талбайд нийт 60 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдгаас 20 орчим сая долларыг нь Богд IV, Онги V талбайн хайгуулд зарцуулжээ.
Өнгөрсөн тавдугаар сард тус компани хайгуулын ажилд зарцуулахаар 20-45 сая ам.доллар босгох гэрээг Нью Йоркт төвтэй “Bergen Asset Management” хөрөнгө оруулалтын сантай хийсэн талаараа зарлаж байв. Уг санхүүжилтээр 2017-2018 онд хайгуулын дөрвөн цооног өрөмдөж, 300 км.кв талбайд 3D чичирхийллийн судалгаа хийхээр төлөвлөөд байгаагаа дурдсан байдаг.
Улмаар гадны томоохон компаниудтай хамтран ажиллах туршлагатай тус компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Sinopec Mongolia" компанитай хамтран Таац, Баацагааны сав газруудад газрын тосны хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. Хайгуулын ажилд ирэх есдүгээр сард ажлаа эхэлнэ гэж компаниас мэдэгдсэн бөгөөд уг талбайд 20 тэрбум баррель газрын тосны нөөц байх магадлалтай юм байна.
Эх сурвалж: Medee.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна