Өнөөдөр БНСУ-ын “Yonhap” агентлагт Монголчуудтай холбоотой нэгэн таагүй мэдээлэл гарлаа. Энэ нь байнга хулгайн хэрэг үйлддэг байсан хоёр Монгол эмэгтэйн тухай юм. 32 настай этгээдүүд томоохон дэлгүүр орж эмэгтэй хувцас байнга хулгайлдаг байжээ. Тэд ийнхүү хулгайн хэрэг үйлдэхдээ Монголд захиалгаар үйлдвэрлэсэн тусгай цүнх ашигладаг байсан аж. Энэ цүнх нь дохиоллын системд нөлөөлөхгүй, хамгаалалттай байсан талаар Пусаны цагдаа нар мэдээлжээ. Хэргийн талаар тодруулбал, Пусанд орших хувцасны арван том дэлгүүрээс дөрвөн сарын хугацаанд 14 сая 460 мянган воны бараа хулгайлжээ. Нийт хоёроос гурван удаагийн гэмт үйлдлээр 278 ширхэг хувцас, арван хоёр ширхэг үнэртэй ус байсан аж. Мөн уг этгээдүүд гуравдугаар сараас хойш хоёроос гурван удаа БНСУ-д ирж их хэмжээний хувцас хулгайлдаг байсныг тогтоосон байна. Мөн сүүлд үйлдсэн хэргийнх нь тухай дурдвал, “Энэ сарын 21-ний өдөр Пусанд долоон дэлгүүр орж, 8 сая воны хохирол учруулж, нийт 221 ширхэг бараа хулгайлсан” байжээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа. Мөн БНСУ-ын дэлгүүрүүдийг дохиололлоо сайжруулах тухай үүргийг цагдаагийн газраас хүргээд байгаа юм.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа