Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Газрын зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганүүгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ хүргэж байна.
Ц.Ганүүгийн өөрийн орлого 25 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого 435 сая
Найман орон сууц, 6 обьекттэй бөгөөд эдгээр нь 919 сая 933 мянган төгрөгийн өртөгтэй аж.
Luxes LS-460, Mercedes Benz ML350, Toyota Tundra зэрэг гурван машин хөлөглөдөг бөгөөд эдгээр нь 95 сая төгрөгийн үнэтэй юм байна. 55 сая төгрөгөөр үнэлэгддэг 52 адуу, хурдан удмын 3 адуутай. Эзэмших эрхийн 400 м2, 665 м2, 700 м2 гурван газар, 19890 м2 ашиглах эрхийн нэг газартай аж. Түүнд хадгалагдаж байгаа үнэт эдлэл, урлаг, түүх соёлын үнэт эдлэл нь 210 саяд үнэлэгдсэн байна.
Мөн хадгаламжиндаа 152 сая төгрөгтэй бөгөөд П.Хосбаяр, Б.Тамир гэх хоёр хүнээс 340 сая төгрөгийн авлагатай, Голомт банканд 42 сая төгрөгийн өглөгтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн Анима Интэрншнл ХХК, Инэл ХК-д 1.51 болон 2.50 хувийн хувьцаа эзэмшдэг байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа