-МАН-ЫН ДОТООД ТЭМЦЭЛ ТАНАЙ НАМЫН АСУУДАЛ БОЛОХООС МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АСУУДАЛ БИШ Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНЭЭ-
Ж.Энхбаяр гишүүн ээ, таны намын удирдлагууддаа хаягласан “мессэж”-тэй хамт тавигдсан энэ зураг ямар утгатай юм бэ. Компьютерийн дэлгэцний цаанаас ард түмнээ загнаад байгаа юм уу. Зарим нь таныг байлдаантай киноны командлагчийн гол дүр тоглочихоод, дүрээсээ гарч чадахгүй “зовж” байна гэж хошигнож байна. Та ийм зургаа олон нийтийн сүлжээнд тавьж байхынхаа оронд ил захидал болгон хэвлээд, намынхаа гишүүдэд явуул л даа. Таньд зохихгүй байна. Бас МАН-ын дотоод асуудал ард түмний асуудал биш байлтай.
Эрхэм гишүүн та “Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё!” гэж ирээд өгүүлжээ.
Яагаад МАН-ын дотоод асуудал Монголын ард түмэнд шууд хамааралтай гэж. Танай намынхан дотроо бие биенээ хэмлэж эхэлбэл ард түмэн ч гэсэн хоёр тал болж та бүхэн шиг хоорондоо “алалцах” ёстой юу. Олгой хагравч тогоон дотроо гэдэг 60 тэрбумтай холбоотой хэрэг, намын доторх шинэчлэлээ дотоод журамаараа шийд л дээ. Нохойд барьдаг шиг ард түмний нэрийг ингэж муу бүхний түрүүнд барьж болмооргүй санагдана. Намын дотоод шинэчлэл, тэмцэл ард түмэнд нэг их сонин биш. Улс орны эдийн засгийн сэргэлт л чухал.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ