Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асанН.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилохоор болоод байсан. Төрийн өндөр албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн байгууллага нь Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх болон бусад хууль журамд нийцэж буй эсэхийн шалгах учиртай. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газраас зөвлөхөөр томилогдох Н.Алтанхуягийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т хүргүүлсэн ч хариу нь сөрөг гарсан байна. Иймд түүнийг ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилох шийдвэр гацаанд оржээ. Ерөнхийлөгч нь АТГ-т хүргүүлсэн ХОМ-ийг үндэслэн шийдвэр гаргах учиртай. Нэгэнт АТГ-аас ХОМ-тэй нь танилцаж, Н.Алтанхуягийг зөвлөхөөр томилох боломжгүй гэж үзсэн тул Ерөнхийлөгч зарлиг гаргах боломжгүй юм. Н.Алтанхуягийн ХОМ АТГ дээр бүдэрсэн шалтгаан нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай нь холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. АТГ-аас өнгөрсөн онд Н.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Иймд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилох боломжгүй гэж АТГ үзжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа