Наадмын дараа намар гэдэг шиг 8-н сар гаргаад хичээл сургууль, ажил төрлийн бэлтгэл гээд бөөн үймээн болохоос өмнө зуны хамгийн сүүлчийн гэж нэрлэж болох нэгэн хөгжмийн фестивал зохиогдох гэж байна.Энэ бол 7дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “TOUCH ME” арга хэмжээ юм. Энэ үйл ажиллагаа нь дэлхийн олон оронд зохиогддог алдартай парти гэдгийг залуус хэдий нь мэдэх болсон биз ээ. Албан ёсны эрхтэйгээр зохиогддог энэ арга хэмжээ олон улсын стандартын дагуу хөгжим, гэрэл, тайз засал тэр байтугай уух зүйлсийнхээ үнийг хүртэл стандартчилдаг бөгөөд залуус оролцдог үйл ажиллагаа гэсэн утгаараа хамгийн боломжийн үнийг залууст санал болгох ёстой гэнэ. Тиймээс ч “UBN EVENT”- ийн зохион байгуулагч залуус жил бүр хамгийн хямд үнийг тогтоодог бөгөөд энэ жил ч бас бусад хөгжмийн фестивалуудад байгаагүй боломжуудыг санал болгож байна. Та бүхэнд тус үйл ажиллагааны үнийн саналыг танилцуулая
нэвтрэх tax-ны үнэ: 20.000 төгрөг
special tax: 20.000/2хүн нэвтрэх боломжтой/
150.000, 200.000 250.000 гэсэн 3-н төрлийн сонголттой багцууд байгаа бөгөөд үүнд: уух зүйлс болон урилага, амрах өрөө зэрэг бaгтаж байгаа юм байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа