Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүний орон тооны бус зарим зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон билээ.
Харин ахлах зөвлөхөөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, АН-ын дарга асан Норовын Алтанхуяг томилогджээ.
Тэд 2012-2016 онд С.Баяр, Сү.Батболдын нарын удирдсан Засгийн газарт, мөн 2012-2014 онд Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн Засгийн Газарт тус тус хамтран ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболдын хувьд ч мөн л АН-ын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Мөн яруу найрагч Цоодолын Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллах аж.
Эх сурвалж: http://www.breakingnews.mn/c/r/74687
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа