Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Авьаяслаг америкчууд” шоуны тайзнаа Баттогтохын Баттулга эр, бяраа гайхуулав. Тэрээр АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг аж. Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн тэрбээр хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар үзүүлжээ. Б.Баттулга шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг, үзүүлбэртээ урьж тэднийг дүүжин савлуурт суулган эргэжээ. Түүнийг үзүүлбэрээ дуусгахад үзэгчид алга ташин босож хүндэтгэл үзүүлжээ. Товч бичлэг “Авьяаслаг америкчууд” шоуны албан ёсны “YouTube” хуудсанд тавигдсан байна. Хоёрдугаар шатанд үзүүлсэн Б.Баттулгын үзүүлбэр ирэх мягмар гаригт NBC сувгаар цацагдах ажээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна