Британчуудын санаачилснаар НҮБ дэмжин олон улсын хэмжээнд 7сарын 28ны өдрийг “Дэлхийн үнсэлтийн өдөр” болгон 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн олон оронд үнсэлттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд Хамгийн сонирхолтой нь Америкийн Миннесота мужийн иргэн Вольфрам 1990 онд болсон тэмцээний үеэр найман цагийн турш тасралтгүй 8001 хүн үнсэж, аварга болж байжээ.
Харин энэ жилийн 7 сарын 28ныг тохиолдуулан синглчүүдэд зориулагдсан “TOUCH ME” хөгжмийн фестивал монгол шилтгээн цогцолборт зохион байгуулагдах гэж байна. “TOUCH ME” арга хэмжээ энэ жилээс эхлэн “Нийслэлийн Соёл Урлагын газартай” хамтран илүү өргөн цар хүрээтэйгээр илүү олон залуусын хүрээг хамран зохион байгуулагдаж байгаа бөгөөд зохион байгуулалт болон гүйцэтгэлийн ажилдаа анхаарч багын хүн хүчээ хоёр дахин нэмсэн гэнэ. Тус арга хэмжээ нь ази болон европын олон орнуудад жил бүр зохиогддог алдартай хөгжмийн наадам бөгөөд хамгийн найрсаг хөгжилтэй арга хэмжээ гэдгээрээ алдартай. Тиймээс манай хотын соёлтой залуус дэлхийн үнсэлтийн өдрийг дэлхийн төвшинд соёлтойгоор тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхой боллоо.
https://www.facebook.com/UBN-Mongolia-749090961786660/
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна