Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хагиуг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өгсөн юм.
Тэгвэл өгсөн хариултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн цахим хуудсаараа тайлбар хийлээ.
Тэрбээр "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар Засгийн газартай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ.
Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. Засгийн газар энд ямар ч хамаа байхгүй. ЗГ хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина." гэв.

WWW.ZINDAA.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна