Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов.
Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.

“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болох тухай заасан байдаг юм.
Төрийн тахилгын ёслолд Төрийн элч төлөөлөгч оролцуулдаг байсан төрт ёсны уламжлалтай ажээ. Монгол Улс тусгаар тогтносон даруйдаа 1911 онд “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байжээ. Уг тахилгад Зарлигаар тайх сайдаар Улиастайн сайдыг гаргах тухай Богд Живзундамба хутагт зарлиг буулгаж байсан түүх байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэгдэх юм.
Эх сурвалж:.president.mn
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна