Дэлхийн хэмжээнд ажлаа хийж үнэлүүлдэг Монгол залуус өнөөдөр нэгээр тогтохгүй олон байгаа. Тэдний нэг бол Холливудын оддын нүүр будалтыг хийдэг цахим ертөнцөд Ооноо гэх нэрээрээ танигдсан бүсгүй юм. Тэрээр Оросын алдарт реппер Тимати, холливудын алдарт дуучин Ашерийн шинэ клипний зураг авалтад нүүр будалтаараа хамтран ажилласан байна. Мөн “Victoria”s Secret”-ийн модель Ирина Шейк, Женнифер Лопесийн экс найз залуу Каспер Смарт нартай хамтран ажилласан аж.
Тэрээр “Victoria”s Secret”-ийн модель Ирина Шейкийг “Нүд унагамаар сайхан бүсгүй юм. Бас ямар сайхан найрсаг юм бэ” гэсэн байна. Энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ. “Миний урьд өмнө уулзаж байсан алдартнууд дотроос хамгийн жентелман яах аргагүй Каспер Смарт эмэгтэй хүнийг гайхамшигтай хүндэтгэж харьцдаг нь Женнифер Лопесд хамгийн ихээр таалагддаг гэсэн яриаг одоо л ойлгож байна. Тэр урьд өмнө нь хамтран ажиллаж байсан makeup artist нараас хамгийн шилдэг нь намайг байлаа гэж урамшуулаад, утсаа аваад “Би энэ охиныг явсан газар бүрээ авч явахыг хүсэж байна” гэж агентлаг маань хэллээ. Одоо хүлээх л үлдлээ” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: UGLUU.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ