Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.
Уг албан бичигт Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ.
Чухам ямар үндэслэлээр тэднийг эргүүлэн татах асуудал тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад "Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий.
Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм.
Өнөөдөр УИХ-д асуудлыг хүргүүлсэн байгаа. УИХ-аас шийдвэр гарвал шууд эргүүлэн татна" гэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа