Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 22-27 градус, өмнөд хэсгээр 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ