С.ГАНБААТАР МАХН-ЫН ДЭД ДАРГЫН СУУДАЛД ЗАЛАРЛАА


МАХН-ын дэд даргаар С.Ганбаатарыг сонгожээ. Наадмын өмнөхөн буюу 7-р сарын 9-нд МАХН Бага чуулганаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэж, мөн дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр МАХН хоёр дэд даргатай болжээ. Учир нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар тус намын дэд даргаар ажилладаг юм.