Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаас онцгой албан татвар авах шийдвэр 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч ченжүүд болон иргэдийн эсэргүүцэл, санал хүсэлтийг харгалзан энэ хугацааг түр хойшлуулах, мөн авсан татварыг буцаан олгохоор болсон. Үүний дагуу Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “Приус” автомашинаас татвар авах ажил 7-р сарын 1-нээс дахин хэрэгжиж эхлээд байна. Хууль хэрэгжиж байсан өмнөх хугацаанд нийт 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Үүний татварын хэмжээ нийт 1 тэрбум 185 сая төгрөг болсон байна. Үүнийг буцаан олгох ажил эхлээд байна. Иргэдийн хувьд төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм. Одоогоор нийт 670 автомашины татвар буцаан олгохоос 418-ыг олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй олгох аж. Ингэж тооцохоор 204 автомашины татварыг буцаан олгох ажил үлджээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа