Улаанбаатарын өнгө үзэмжийг гэр хорооллын байдал улам дордуулж байгаа талаар “The Economist” мэдээлжээ.
Нийтлэлд “Монголын нийслэлийн төвөөс хойд зүгт орших уулын энгэрт, тус хотод шилжин ирсэн нүүдэлчин малчдын суурин хүрээгээ тэлсээр байна. "Гэр хороолол" хэмээн нэрлэгддэг энэ хэсэгт хотын хүн амын 60 хувь нь гэр болон байшинд амьдардаг.
Харин хотын өмнө хэсэгт байх Зайсан хэмээх газарт олон гадаад ажилчинтай Монголын хамгийн баян чинээлэг эрхмүүдийн харш бий. Тэнд тансаг зэрэглэлийн хотхонууд, гайхалтай худалдааны төвүүд байдаг. Эдгээр нь Монголын хамгийн анхны гольфын талбайн ойролцоо байдаг юм.
Тэндэхийн хамгийн том, дээд зэрэглэлийн супермаркетууд нь авокадо, манго, цавуулаггүй гурил болон Европын хамгийн сайн чанарын бяслаг зэрэг импортын хүнсний бараануудыг худалдаалдаг. Энэ нь хотын хойд зүгт байрлах Ногоон нуурын тарчигхан мухлаг, дэлгүүрүүдээс 7 км-ын зайд бий.
Худалдааны сонголт тааруухан Ногоон нуур зэрэг газруудад цэвэр, бохир усны шугам, халаалт зэргийг шийдсэн үндсэн байгууламж дутмаг. Оршин суугчид нь энгийн жижиг модон болон тоосгон байшин, гэрт амьдардаг, ил бие засан, нүүрс түлэхээс өөр ямар ч сонголт байдаггүй. Энэ нь өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрдгийн гол шалтгаан юм.
Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр сөрөг хүчний намын нэр дэвшигч Халтмаагийн Баттулга (долдугаар сарын 7-ны өдөр сонгуульд ялалт байгуулсан) гэр хорооллыг орон сууцжуулж, ажлын байр бий болгохоо амалсан.
2011 онд хийсэн судалгаагаар, гэр хорооллын өрхүүдийн 68 хувь нь гэрт амьдарч байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн бол 69 хувь нь орчин тойрон нь таалагддагийг хэлжээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын зураг төслийн төв ТББ-ын Чулуунбаатарын Энхтунгалагийн ярьснаар, иргэд дур зоргоороо хаа дуртай газраа амьдарч буй нь "хотын тулгамдсан асуудал, бохирдол, гэмт хэрэг, ядуурлын эх үүсвэр” болдог байна. Монголбанкны гүйцэтгэх захирал "Хөдөөний хүмүүс хаа дуртай газраа гэрээ барьж буудаг нь хот төлөвлөлтөд маш муугаар нөлөөлдөг” гэж хэлэв.
Мэдээжийн хэрэг энэ бүхэн Засгийн газрын хийх ажил бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нөхцөл байдлыг сайжруулахаа амалсан анхны улс төрч биш юм” гэжээ.
Эх сурвалж: Medee.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ