Нисдэг тэрэг худалдан авах хүсэлт тавьсан ч Сангийн яам батлаагүй


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас түймрийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар тодрууллаа.

 

Өнөө өглөөний байдлаар улсын хэмжээнд нийт 22 газарт түймэр асч байна. ОБЕГ-ын аврагчдаас гадна ЗХЖШ-ын гал унтраах туршлагатай дайчдыг гал унтраах ажиллагаанд хамруулах шийдвэрийг өнөө өглөө болсон Улсын онцгой комиссын хуралдаанаас шийдвэрлэжээ.

 

Олон хоног түймэр асаж байхад Сангийн яамнаас шаардлагатай төсвийг нэмэлтээр батлалгүй удаашруулсан байна. Мөн нисдэг тэрэг худалдан авахад дор хаяж 5-10 сая ам.доллар шаардлагатай гэв.

 

Манай улсад нисдэг тэргээр гал унтраах туршлага, дадалтай нисгэгч байхгүй. Иймд нисдэг тэрэгний нисгэгчдийг нэг сарын хугацаатай бэлтгэлд хамруулсны дараа гал унтраах чадвартай болсон гэж үздэг байна.