Монгол даяар 26 түймэр асаж байна , дор хаяж гурван Ка-32А загварын түймэр унтрааж , ус цацдаг ОБЕГ-ын зориулалттай нисдэг тэрэг хэрэгтэй байна . Монгол орон минь галд шатаж Өвгөдийн минь газар шороо үнсээр уйлж байна. Монгол залуус өөрсдийн чадах чинээгээрээ туслаж байна. Өөрсдийн биеэр гал унтраалцаж байгаа хэсэг залуус байгаа бол өөр нэг хэсэг нь тэдэнд хоол хүнс, усны зүйл хүргэж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн хүмүүс л энэ их галын төлөө тэмцэж байгаа ОБЕГ-ын залууст туслаж байна. Тэгвэл энэ сайн үйлсэд Үндэсний уул уурхайн томоохон компани Алтан Дорнод Монгол ХХК-ий захирал Т.Ганболд нэгдлээ. Учир нь тус компани гал унтраах ажилд зориулан ОБЕГ-ын дансанд 10 сая төгрөг хандивлалаа. Мөн тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний компаниудаа туслахыг уриалсан байна. Газар шороо уулс ус чинь шатаж байна. Тэдэнд тусламж хэрэгтэй байна. Ямартай ч өөрсдийн чадлаараа туслаж дэмжиж байгаа Алтан Дорнод Монгол ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье. Мөн бусад томоохон аж ахуй нэгж байгууллагууд, хөрөнгөтнүүд ээ эх орныхоо төлөө өөрсдийн гараа сунгаач. Эх оронч үзэл гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна