Яг одоо улсын онцгой комисс хуралдаж байна. Уг хурлаар гал түймрийн талаарх мэдээлийг өгч байна.
2017 он гарсаар улсын хэмжээнд 147 удаагийн гал түймэр гарсан байна. Үүний улмаас 66 га талбай бүрэн шатаж устжээ. Энэ жил гарч байгаа гал түймэр өмнөх оныхоос 47 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Гарч байгаа түймэр нь иргэдийн буруутай үйл ажиллагаагаас гадна хэт халалтын улмаас модны навч хоорондоо хавирч гал гардаг байна. Тодруубал газрын хөрсөн доогуур 30-40 хэм хүртэл халсанаас түймэр гарч байгаа аж.
Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч байна. Сэлэнгэ аймаг Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 4 түймэр, Хүдэр суманд 2 түймэр асч байна. Мөн Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт 5 түймэр, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сумдад 2 түймэр асч байгаа гэнэ. Одоогийн байдлаар 700 гаруй гал сөнөөгч, 50 гаруй автомашин, орон нутгийн 350 иргэн түймэр унтраалцаж байгаа аж.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна