Хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. Гал түймэр унтраах нь эрсдэлтэй үйл учраас 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдийг явахыг уриалж буй юм. Өнөөдөр буюу 7 сарын 15-ны 15 цагт Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу хуваагдан явахаар төлөвлөөд байгаа ажээ. Өглөө 8 цагт гал түймэр унтраахад туслалцах эхний ээлжийн залуус Төв аймгийн Батсүмбэр сум руу хөдөлцгөөжээ.
Гал голомтот 9 газар байгаа бөгөөд гал түймэр унтраахад гар бие оролцохоос гадна мөнгө цуглуулж туслая гэсэн санаачлагыг дэмжин хандив цуглуулж буй аж. Тус группын залуустай нэгдэж, мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор группт нэгдэж болно.
https://www.facebook.com/groups/317437115366854/
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй