Амралтын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам дууссан ч үйлчилгээний газрууд амарч байна. Ингээд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарийг танилцуулъя. 

“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 16-ныг хүртэл амарна.

ХАРХОРИН: Энэ сарын 15-ныг хүртэл амарна.

БӨМБӨГӨР: 7-р сарын 17-ныг дуустал амарна.

БАРС: 7-р сарын 15-ныг дуустал амарна.

ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ныг дуустал амарна.

ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ныг дуустал амарна.

ӨГӨӨМӨР ЗАХ: 7-р сарын 11-19-нийг дуустал амарна.

Амралтын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь

Есөн өдөр үргэлжилж буй баяр наадмын амралтын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарийг дахин танилцуулъя.

ТӨРИЙН БАНК

7-р сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,

7-р сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,

7-р сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,

7-р сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж  эхэлнэ.

Хаан банк

7-р сарын 11-15 ны хооронд амарна.

7-р сарын 16-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

7-р сарын 10, 14-ны өдөр зарим салбарууд ажиллана.

7-р сарын 14-ны өдөр Бөхийн өргөө, Хүүхдийн 100, Баянгол зочид буудал,  Центр пойнт, Баянцээл орчимд байрлах бүх  салбарууд 10.30-16.30 цаг хүртэл

7-р сарын 15-ны өдөр бямба гаригт ажилладаг бүх салбар хуваарийн дагуу 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.

7-р сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.

 ХАС БАНК:

7-р сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,

7-р сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл

7-р сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

ГОЛОМТ БАНК:

7-р сарын 14, 15-ны өдрүүдэд дээрх салбар дээрхээс бусад бүх салбар нэгжүүд амарна. 

7-р сарын 17-ноос бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.