Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржид Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнээс хүндэтгэл үзүүлжээ. Уран мэхээ уралдуулан барилдаж, Төрийн наадмын түрүү үзсэн Улсын залуу арслан Ц.Содномдоржид “Lexus 570” маркийн автомашин бэлэглэж, мялаасан байна.
Эрчим хүчний сайд, "Хөвсгөлийн хүчтэнүүд" дэвжээний тэргүүн П.Ганхүү "Ардын төрийн наадамд түрүүлсэн Уялган голын гурван аваргаа залгаж Аварга болохыг ерөөе. Бөх хүний даруу төлөв занг эрхэмлэж, уран мэхээрээ наадамчин олноо олон жил баясгаж яваарай" гэлээ.
Хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар байлцав.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй