Төв аймгийн санал тоолох хар машин ажиллахгүй байгаа талаар Төв аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Энэ талаар Төв аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхжаргал “Өглөө санал хураалт эхэлснээс хойш санал тоолох хар машин ажиллахгүй байгаа. Одоо сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд саналыг авч байна. Сонгуулийн Ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байна” гэлээ. Харин энэ талаар СЕХ “шуурхай баг ажиллаж байна. Энэ талаар 13.00 цагт мэдээлэл өгнө” гэсэн юм. Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байгаа аж.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй