Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл "Рейлбус" 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх бөгөөд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “III, IV хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ. Тусгай зөвшөөрөлгүй автомашинууд "Дүнжингарав", "Мишээл экспо" төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо #чиглэлд 15 автобус, Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй