Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн Дархан аварга А.Сүхбат тун ноцтой зүйл ярилаа.
Тэрбээр үндэсний бөхийн спорт гажуудсан, намайг залуу бөх болон орж ирэхэд л ийм байсан хэмээн хэлээд, “Сумын наадам, аймгийн наадамд нэг сайхан биетэй залуу хэзээ ч дийлэхгүй жижигхэн хүүхдэд унаад өгдөг болчихож. Ийм утгагүй юмыг үзээд ард иргэд бидэнд гомдол гаргаж байна. Сумын наадамд түрүүлэхэд 5 сая, аймгийн найдамд бол 50 сая төгрөг, Улсын Начин болоход 500 сая төгрөг болчихож. Ард иргэд ч энэ талаар ярьж байна. Хээл хахууль авсан, даваа наймаалцсан бөхөд нэг ч арга хэмжээ авдаггүй. Үүнийг хуульд хаана нь шигтгэж өгч байгаа вэ” гэв.
Хариуд нь БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, “Хуульд үнийг зааж өгсөн. Гэхдээ авлига гэдэг үгээр бол ороогүй. Харин тамирчны эрх үүрэг дээр “шударга өрсөлдөх үүрэгтэй” гэж зааж өгсөн. Тэгээд тухайн тэмцээний үр дүнд нөлөөлөх үйлдэл эс үйлдэл гаргасан тохиолдолд, спортын холбоо тухайн тамирчны тэмцээнд орох эрхийг хасах ийм заалт оруулж өгсөн”гэв.
Өөрөөр хэлбэл Биеийн тамир спортын тухай шинэ хуулиар Үндэсний бөхийн тамирчин даваа наймаалцвал Бөхийн холбооноос тухайн тамирчныг дахиад наадамд оруулахгүй байхаар зорицуулжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа