Манай улс төрд сүүлийн өдрүүдэд солонгос сериал өрнөх боллоо. Нэг их нууц бичлэгүүд яригдаад л, задраад л. Одоо бүр хүчингийн хэрэгт ордноос мэдээлэл хийж байх юм.
Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ордонд архи ууж, тамхи татан сагсалзаж, бэлхүүснээс доош сэдвээр “лекц” уншиж, баахан дэмийрсэн. Түүний залгамж халааг УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэх Д.Гантулга авав уу, хүчингийн хэрэгт холбогдсон тухайд ордноос залруулга хийлээ. “Монгол Улсын Их хурал” гэж тодоор бичиж дээр нь алтан соёмбо залсан индэр дээр зогсоод хээв нэг “дотоож” ярьж зогсоо түүний өмнөөс нь баахан эмээмээр санагдав. Ярьж болно, мэдэгдэл хийж болно. Яагаад заавал ордонд гэж.
Бидний өвөө, эмээ Эзэн Чингис хаан, Сүхбаатар жанжны сүрт хөшөөгөөр хүрээлүүлсэн Төрийн ордонд ойрхон өнгөрөхдөө ч “Төрийн минь сүлд өршөө” хэмээн алга хавсран залбирч явдаг. Энгийн иргэд ингэж л сүсэглэж, биширдэг төрийн ордонд шавилхан гишүүн дотоожоо тайлсан, дараа нь өмссөн тухайгаа яриад зогсож байх нь хэр зохистой юм бол. Ор, хөнжлийн асуудлаа ярьж болно. Гэхдээ эрхэм гишүүн ордонд “Намайг хүчиндэж байна” хэмээх нь хэр зөв зүйтэй вэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа