Ираны нийслэл Тегеран хотноо АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ааш авирыг илэрхийлсэн хошин шог зургийн үзэсгэлэн нээгдсэн талаар “Islam Today”-д мэдээлэлжээ. Энэхүү үзэсгэлэнд Ираны болон гадаадын 74 улс орны уран бүтээлчийн 1600 бүтээл тавигдсан байна. Зураачид "Трампизм" (Trumpism) нэрийн дор АНУ-ын төрийн тэргүүний зүй бус ааш араншинг илэрхийлэн гаргахыг зорьжээ. Тус үзэсгэлэнг зохион байгуулагч Масуд Шойя Табатабай хэлэхдээ "Трампизм" хэмээн нэрлэсэн нь тохиолдлынх биш юм. “Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон нацизм гэсэн санаа өгөх үүднээс үзэсгэлэнг "Изм" буюу “Trumpism” гэж нэрлэсэн. Хүмүүс ч үзэсгэлэнгийн бүтээлүүдээс Гитлерийн хэв шинж бийг олж харж байна" гэжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр, үзэсгэлэнгийн лого билэг тэмдгийг мөн нацист Германы эмблемтэй адилтгаж, зөвхөн улаан дэвсгэртэй цагаан дугуй дотор хас тэмдэгтийн оронд “Т” үсэг тавьсан байна. Тус үзэсгэлэнгийн тэргүүн байрын 1.5 мянган долларын шагналыг Ираны уран бүтээлч Хади Азади хүртжээ. Нэг долларын мөнгөн дэвсгэртээр хийсэн пиджактай Трамп номон дээр шүлсээ гоожуулж байгаагаар дүрсэлсэн уг бүтээлээрээ тэрээр "Соёлын билэг тэмдгийг талхлан хаяж байгааг Трампад харуулахыг хүссэн" гэж тайлбарласан байна.
PAPARATSI.MN
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ