ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын гангараа бизнесмэнүүдийн атаархлыг төрүүлээд удаж байна. Хувьдаа ганц ТҮЦ-гүй хэрнээ 100 мянган долларын үнэтэй гурван ч бугуйн цагийг ээлжлэн зүүх түүний хөрөнгө орлогын мэдүүлэг энгийн нэг төрийн албан хаагчийнх гэж харагддаг. Өнөөдрийн ханшаар тооцож үзвэл Ж.Мөнхбатын энэ гангараа 720 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь 900 сар буюу 75 жилийн цалингаараа худалдаж авах боломжтой гэсэн үг. Харин Ж.Мөнхбат дарга энэ их мөнгийг хаанаас олдог юм бол.
Тэрээр 2002 онд улс төр судлаачаар төгсөнгүүтээ УИХ-ын даргын ажлын албанд референтээр ажиллах болсон. Өнөөдрийг хүртэл дандаа улстөрийн албан тушаал хашиж ирсэн замналтай. МАН-ын төв хэвлэл “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа, эсвэл 2005 онд хэвлүүлсэн “Зүрхээ чагна” яруу найргийн түүврээсээ тэрбумтны зиндааны ашиг олсон гэж үү. Эсвэл Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгчөөр хоёр жил ажиллахдаа төрийн албанд насаараа зүтгээд ч олохгүй их хэмжээний мөнгө хураасан байх уу. Ямартай ч ЗГХЭГ-ын дарга болсноос хойш төрийн өмчит бүх компаниудын томилгоо түүний гараар ордог гэсэн яриа бий. Тэр дундаа Тавантолгойн нүүрсний борлуулалтын квотыг өөртөө ашигтайгаар тогтоож, мөнгө унагаах зальжин арга хэрэглэдэг нь түүнийг ийнхүү долларын саятан болгосон гэх учир мэдэх хүмүүсийн яриа бий. Нээрээ ч нүүрсний үнэ өсөх бүрт мань хүний гангараа нэмэгддэг гэж тэд батална лээ...

Эх сурвалж: SHuuD.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана