Хүчингийн хэрэг үйлдчихсэн байж буруугаа хүлээж чаддаггүй бяцхан гишүүн


УИХ-ын гишүүн өмнө нь ийм муухай асуудалд холбогдож байсангүй. Авилга хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад байцаагдсан өчнөөн УИХ-ын гишүүн бий.  Гэвч энэ удаагийнх шиг “улаан мах”-ны хэрэгт холбогдож, дуулиан тарьсан гишүүн Д.Гантулгаас өөр гараагүй байна. Уг нь Д.Гантулгыг хамгийн залуу гишүүнээр “өргөмжилж”, хийх ажлыг нь анхааралтай ажиглаж байсан ч тэрбээр эхний чуулганаар өөрийгөө “таниулсан”.

 

Чуулганы хуралдаандаа ч суудаггүй хэнэггүй зангаа тойрогтоо ажилласан гэдэг үгээр хаацайлаад өнгөрсөн бол энэ удаагийн хэргийг цагдаа хууль хяналтын байгууллагуудыг худалдаж авах зарчмаар хэргээ хэрэгсэхгүй болгож байна хэмээн хохирогчийн өмгөөлөгч болон эгч нь мэдэгдлээ. Гэсэн ч живхтэй гишүүн би гүтгүүлж байна гэх юм. Хэн нэгэн намайг суудлаас минь буулгах санаа агууллаа гэсэн. Юу ч мэддэггүй, юу ч хийдэггүй түүнийг улс төрөөс гаргасан ч яалаа гаргаагүй ч яалаа. Хүн өөрийгөө муу хэлэхгүй ч түүнийг юу ч хийхгүй байгааг хүн бүр л мэднэ. Өөрөө эмэгтэй хүнээс төрж, эмэгтэй хүнтэй сууж, охин үртэй хүн байж ямар ч сэтгэл байхгүйгээр нэгэн охиныг хүчиндсэн байна. Ийм бузар булай үйлдлээ нууж хаах гэж оролдож байгаа нь бүр л хогийн үйлдэл. Ийм хэрэг хийчихээд аз жаргалтай явж байгаа түүнийг хүн гэх үү? Ийм хүн төрийн сэнтийд заларчихсан том том юм яриад сууж байдаг. Монголын төр ийм хогийн гар хэрэггүй биз дээ.  Хүний хийсэн гэм нүглийн төлөөс эргээд өөрийн үр хүүхдэд очдог гэдэг. Д.Гантулга энэ хэргийнхээ учрыг олж, хэрвээ үнэхээр буруу зүйл хийсэн бол шийтгэлээ эдлэх хэрэгтэй. Чамайг ард түмэн харж байгаа шүү. 

 

PAPARATSI.MN