Дэлхийн Интерполийн төв Францын Леон хотод байдаг байна. Манай улс уг байгууллагад гишүүнээр элсээд 20 гаруй жил болж байгаа. Гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээллэх ёсгүй аж. Харин хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг юм байна. Интерполд элсэн орсноос хойш манай улсаас олны анхаарлын төвд орсон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, “90 сая”-ын гэх тодотголтой мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд нарыг энэ шугамаар эрэн сурвалжилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байдаг. Өдгөө Интерполоор манай улсын нэг иргэн эрэн сурвалжлагдаж байна. Монгол Улсын иргэн Б.Энхмааг Монгол улсын шүүхийн эрх бүхий байгууллагаас хүссэн хүсэлтийн дагуу хайж байгаа бөгөөд түүнийг өмч хөрөнгийг зүй бусаар ашигласан хэмээн буруутгаж байгаа аж.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй