Шинээр батлагдсан Эрүүгийн хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар баривчлах ял эдэлж байсан 151 хүн өнөөдөр суллагдаж байна. Мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргаж, хэрэгжүүлэх аж. Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх унаа болон хоол хүнсний зардлыг төрөөс гаргаж, тус ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд баривчлах ялыг халсан. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өмнө мөрдөгдөж байсан хуулиар баривчлах ял оноодог байсан. Харин шинэ хуулиар баривчлах ялыг халж, оронд нь торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ялын төрөл энэ сарын нэгнээс үйлчилж эхэлж байгаа юм.
PAPARATSI.MN
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ