УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм. Татварын нэмэгдэл өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхнээс хэрэгжсэн. Үүнийг Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд энэ хугацаа маргааш дуусгавар болж байна. Ингэснээр түр тэглэгдээд байсан гаалийн онцгой албан татвар 2012 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш нэмэгдсэн шатлалаараа буюу 50 хувийн хөнгөлөлтөөр тооцогдох юм. Сонгууль угтсан амлалтын хүрээнд тавдугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг энэ төрлийн автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор машин импортлогчид “Наадмын шизо”-гоо амжилттай үүсгэж, тэр хэрээр энгийн худалдан авагчдад хүнд тусах нөхцөл байдал үүсэв.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа