Хувь хувьсгалын худалдагдсан телевизүүдийг бут цохисон АСА станц


Аса явуулын станц алга болчихсон чинь фэйсбүүк хоосон оргиод эвгүй юм гээч

Ерөнхийлөгчийн сонгуулиар явуулын станц байгуулж ухуулга сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү тарааж, ард олныг итгэн үнэмшүүлж байсан бол яах аргагүй Аса аварга. Нэр дэвшигчээ хаашаа ч явсан дагаж бүр болоогүй тэр бүрийгээ өөрийн цахим хуудсаараа ард олонд шууд дамжуулж байсан билээ. Сонгуулийн талаар мэдээ үзэх гэсэн хүмүүс телевизийн суваг эргүүлж байхын оронд Аса аваргын фэйсбүүк хуудас руу зочилж байсан гэнэ. Ёстой л нөгөө арилжааны хэдэн телевизийг чинь сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр бут цохиж үзэгчгүй болгоод авсан гэхэд хэлсдэхгүй.

 

Цахим ертөнцдөө зочлоо л бол аваргын шууд дамжуулалтыг үзэхгүй өнгөрнө л гэж байхгүй. Сонгуулийн сурталчилгаа хийж байсан телевизүүд аваргаас болж хийх ч ажилгүй болсон гэнэ лээ. Аргагүй мань хүн өглөө босоод л орой унтах хүртлээ цахим ертөнцийг өөрийн LIVE-аар дүүргэж, бөмбөгдөж байлаа. Сурталчилгаа дуусчихсан Аса аварга алга болчихлоо байнга орилоод байдаг байсан хүн алга болчихлоор бас л эвгүй юм даа хэмээх яриа цахим ертөнцөд гарчээ. 

 

PAPARATSI.MN