Эх шигээ хүнийг дээрэмдэж, хүчирхийлсэн жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдэд зургаан жилийн хорих ял оноожээ. Дархан хотод төрсөн, 20 настай Б.О нь урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104.5 радиогийн байрны арын под станцын хажууд хохирогч Б.П-гийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, Samsung S1 загварын гар утас, хоёр ширхэг мөнгөн бөгж, бэлэн 12 мянган төгрөг зэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж 112.000 төгрөгийн хохирол учруулжээ. Түүгээр зогсохгүй хохирогчийн хоолойд үзүүртэй зүйл тулган айлган сүрдүүлж дээрх под станцын ойролцоох жалга руу чирч оруулан хүчирхийлжээ. Хохирогч эмэгтэй дэргэдүүр нь явж байсан эрэгтэйгээс тусламж эрсэн ч гэмт этгээд "Бид хоёр гэр бүлийн хүмүүс яв яв” гэсэн тул нөгөө хүн нь цагдаа дуудаж өгөлгүй орхиод явсан байна. Эх шигээ хүнийг дээрэмдэж, тэр байтугай хүчирхийлсэн адгийн залууд ердөө 6-хан жилийн ял оногдуулж байна. Монголын хуулийн байгууллага яаж ажиллаад байна вэ?
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа