Дорноговь аймгийн Хөвсгөл суманд энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр бага насны буюу 4 настай О-г хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэж, биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан онц ноцтой гэмт хэрэг гарсан билээ.
Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй С үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, хэргийг тус аймгийн прокурорын газраас хянаад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, харъяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.
Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С-г бага насны хүүхдийг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 23 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ