Монгол улсад хамгийн анхны махны чиглэлийн тахианы цогцолбор үйлдвэр байгуулагдсан нь “Ажигана” ХХК нь “Оргио” нэртэй Монгол тахиаг Монгол аргаар үйлдвэрлэсэн үйлдвэр юм. Манай улсын хувьд тахианы махыг өдөр тутамдаа, байнгын хэрэглээндээ хэрэглэсээр байгаа. Ялангуяа фитнесээр хичээллэдэг залуус өдөр тутамдаа Монгол үйлдвэрлэлээ дэмжиж зөвхөн Оргио тахианы махыг иддэг гэнэ. Ингэж их орлого оруулж байгаа фитнес тамирчидтай Оргио онцгүй зан гаргажээ. Тэд нэгэн тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан боловч тэмцээн дууссаны дараа шагналаа өгөөгүй гэнэ. Энэ талаар нэгэн тамирчин цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 2017 04-15 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ирээдүйн мистер тэмцээний шагналт байрын тамирчид энэ зурган дээр байна. Шагналт байр тус бүр " ОРГИО" тахианы махны 1сараас хагас жил хүртэлх эрхээр шагнагдсан юмаа. Нэг тамирчин өдөрт дор хаяж 1кг-1,5кг Оргиогийн цээж махны худалдан авалт хийж хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ өнөөдөр 2017 06- 27 бид нар энэ байгууллагын Оргио гэсэн цаасан самбарыг л барьснаас биш бодит шагналаа одоог хүртэл аваагүй л байна!!! Ингэх байсан бол анхнаасаа самбар хэвлүүлж бүү бариул! Эрхийн бичиг шиг юм байгаа юм уг нь. Надтай адил бодолтой тамирчид байгаа байх гэж бодож байна хэмээжээ. Уг Оргио тахиаг О.Содбилэгийн гэргий Э.Туул эрхлэн явуулж, худалдаалдаг билээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа