Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МАН-ын нэр дэвшигч М.Энхболдыг дугуйлсан саналын хуудсаа өөрийн нүүр хуудсандаа нийтэлж, “Манай гэр бүлийнхэн сонголтоо хийлээ” хэмэн бичсэн нь олны шүүмжлэлийг хүлээсэн юм. Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчийг дугуйлсан хуудсаа нууцлахгүйгээр олон нийтэд ил тод мэдээлсэн тохиолдолд 14 хоног саатуулахаар зааж өгсөн байдаг.
Улмаар сошиал орчинд өдийг хүртэл “Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн М.Оюунчимэг гишүүнийг саатуулах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл өрнөсөөр байна. Холбогдох хуулиараа УИХ-ын гишүүнийг шууд байдлаар саатуулах, байцаахыг хориглож, халдашгүй дархан эрхийг хамгаалж өгдөг. Хэдий тийм ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, ёсзүйгүй үйлдэл гаргасан М.Оюунчимэг гишүүн олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар уучлал хүсэхгүй байгаа нь сошиал орчинд шүүмжлэл үүсэхэд нөлөөлж байгаа бололтой.
Medee.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа