Ц.Батбаяр БЗД-ээс УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Гэтэл тэрээр энэ жил овоглуулж явдаг дүүргээсээ жийгдэж хаа хамаагүй Хан-Уул дүүрэгт нэр дэшээд байгаа. Түүний энэ сонголтыг Хан-Уулчууд ихэд гайхаж хүлээж авсан бол Баянзүрхчүүд ашгүй дээ “Батбаяр гэж нэг суудлын бөглөөс энэ жил нэр дэвшсэнгүй” гэж алга ташин үдлээ. Учир нь Ц.Батбаяр тойрогтоо хийсэн гээд хэлчих зүйл үзээд өгье гэсэн ч байхгүй. Түүний гэж овоглогдох зүйл Баянзүрх дүүрэгт нэг л бий. Тэр бол “Ургах наран хороолол” гишүүний өөрийх нь хувийн бизнес. Гэхдээ чанар муутай. Иргэдээс хүйтэн байна, шавар нурлаа, гэсэн гомдол тасардаггүй тамтай хороолол.
Гэтэл нийслэлийн засаг дарга байсан гэдэг нэрээ барьж “Гэрэлтүүлэг” Батбаяр Хан-Уулчуудыг мунхруулах төлөвлөгөө боловсруулихсан туг далбаагаа намируулж, давчиг нарийхан Яармагийн гудамжыг таглах шахам хоёр том автобусаар дүүрэн оюутнууд чихчихсэн, тэднийгээ гудамж хаалгаж өөрийгөө магтаж, ажилдаа яарах сэтгүүлч намайг анзаарсан ч юмгүй ухуулагаа хийж бүдүүлэг авирлаж байх юм. Түүнд өөрийгөө л сайхан үгээр магтаж байвал бусад хүмүүсийн ажил төрөл алдагдах эсэх нь огт падгүй.
Дургүй хүрлээ. Мөрөөрөө ч нэг ухуулга сурталчилгаагаа хийчихгүй. Тэр хэзээ ийм сайн сайхан болчихлоо доо. Сонгууль гэж нээрээ, албан тушаал эрх мэдлийн төлөө хэрээ өөрийгөө хун гээд хэлчихээс ч сийхгүй цаг иржээ.
Миний л мэдэхийн Ц.Баябаяр хотын мээр байхдаа гэрэлтүүлэг гэдэг үгнээс өөр юм мэддэгүй л байсан. Сүүлд гишүүн болсных нь дараа сайн сайхан гэхээсээ илүүтэйгээр дандаа л муу муухай нь давсан мэдээлэл цацагддаг л нөхөр шүү дээ. Хамгийн сүүлд л гэхэд “Б” телевизийг нь хөл дээр нь босгосон сэтгүүлч бүсгүйг “Пизда” минь гэж харааж зүхэн телевизээсээ хөөж, нэрнээс цаашгүй байсан телевизээ хөл дээр нь босгуулчихаад хөсөр хаясныг сэтгүүлчид бүгд мэднэ.
Хүнийг хэрэгтэй үедээ ашиглаад хаяна л гэж энийг хэлдэг байх даа. Магадгүй Баянзүрхийг ашиглаж дуусаад одоо Хан-Уулыг халааслах гэж байга ч юм бил үү хэн мэлдээ. Тэр л лав хэзээ ч өөриймсөг сэтгэлээр хандаж Хан-Уул дүүргийг мань хөгжүүлнэ гэж байхгүй.
Үнэхээр сайн байсан бол Баянзүрх дээ хаан шиг, төрийн түшээ шиг хүндлэгдэн дандаа нэр дэвшиж, хийсэн ажилтай хэлэх үгтэй байх нь яасан юм бэ.
Түүний талар хэвлэлүүд таатай бичдэггүй ганцхан жишээ.
“....Ц.Батбаярын дараагийн золиос, хотын төвд өөрийн гэсэн гурван давхар байртай “Улаанбаатар таймс” сонин байлаа. Энэ сониныг хувьчлах болсон шалтгаан нь Ц.Батбаярын дүү нарын эзэмшдэг барилга угсралтын “Их асгат түрүү” ХХК “Улаанбаатар таймс” сонины байрны дээврийн засварын гүйцэтгэл болох 37.9 сая төгрөгийг өгч чадахгүйд хүрээд байсан учраас золигт гаргаж мөнгөө олж авахаар шийджээ. Энэ бол “Улаанбаатар таймс” сонины хувьчлал нэрээр явагдсан булхай луйврын зах зух аж. Түүний тойрон хүрээлэгчид нийлж хотын А зэрэглэлийн бүсийн газруудад орон сууцны хороолол барих зөвшөөрлүүд шил шилээ даган батлагдаж. Центрпойнт, УИХ, Хүүхдийн зуугийн хажуу бөөрөнд “Их асгат түрүү” болон “Ганьт” группийн барьсан байшингууд шар голдуу өнгөөр хуарлан босцгоожээ. Үүгээр зогссонгүй “Од” кино театрын ард автобусны буудлын зогсоолыг байхгүй болгож орон сууц барьсан. Мөн “White House” зочид буудлын ард орших угсармал байрнуудын дунд есөн давхар дөрвөн эгнээ орон сууц ямар ч зураг экспертизийн дүгнэлтгүй барьжээ. Машин байтугай явган хүн зөрөөд өнгөрөх замгүй энэ орчимд ойр ойрхон аваар осол гарахын зэрэгцээ эргэн тойрны байрнууд намрын дунд сарын сүүлчээр гэртээ даарсанаас болоод өвчин эмгэг ээрэгдэж эхэлдэг болжээ. Ц.Батбаяр болоод түүний дүү нар сүрхий гүйлгээ ухаантай. Барьсан орон сууцаа хүмүүст зарсан хирнээ өнөөдрийг хүртэл нэг ч хүн ордероо аваагүй. Оршин суугчид ордероо байнга нэхдэг ч холбогдох хүмүүс нь сарын дараа гэсээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэнэлээ.
Ц.Батбаярын булхайтай хуудуутай, луйврын чанартай ажлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илчилж бичсэн нь хотын захиргааны байрнаас нүүж төрийн ордоны дөрвөн давхарт заларсан Ц.Батбаярыг жаахан хийх ажилтай болгож өгчээ. Тухайлбал “Улс төрийн тойм”, “Дээдсийн амьдрал” долоо хоног тутмын сонингуудаас гадна өдөр тутмын “Өдрийн сонин”-той заргалдаж, өөрийнхөн тухай муу унагасан сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан бичгүүд ийш тийшээ баахан чулуудсан ч. Гэвч эрүү үүсгэх боломжгүй гэсэн хариунууд ирсэн учраас аргагүйдэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Тэр ч бүү хэл Японуудтай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар М.Түвдэндорж гэгч эрхэм , Багануур дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Элбэгсайханаар дамжуулан Ц.Батбаяртай уулзсан нь мордохын хазгай гэгч болжээ. Санаж төлөвлөсөн ажлыг бүтээж өгөхөө Ц.Батбаяр амлаж, түүнд М.Түвдэндорж 50 мянган доллар халаасны мөнгө болгож атгуулжээ. Энэ мөнгийг Ц.Батбаяр дотны анд Ч.Элбэгсайхантай Говь саунд суун хөлсөө сэврээж суухдаа авсан гэдэг. Өгсөн авсаныг нь тогтоочихсон энэ хэргийг улсын прокурор М.Алтанхуяг хэргэсэхгүй болгожээ. Эндээс харахад Ц.Батбаярын найзууд шүүх цагдаад олон гэдэг нь үнэн бололтой. “Өргөө” зочид буудлын нотлох баримттай ноцтой асуудлаар АТГ-т шалгуулж байгаа Ц.Батбаяр УИХ-ийн сонгуульд нэр дэвших мандатаа авчихсаныг харахад том нэртэй АТГ ямар жижигхэн халаасанд багтдагийг харуулна. Эсвэл АТГ-ын дарга ажилчид Ц.Батбаяраас айв уу? Айсан байж магадгүй. Ц.Батбаяр өөрийхөө идэж уух шамшигдуулах хэргийг бүтээж өгөх хүмүүсийг ямар ч боловсролгүй байсан хамаагүй, гайгүй албан тушаалд хүчээр тавьдаг. Эсэргүүцсэн нэгнийг хэвтэрт ортол зодож байгаад тавьчихдаг офицер зантай хүн.
2009 онд СХД-ийн засаг дарга Найдан нас барахын өмнө ажлаа муу хийж байгаа учраас дүүргийн засаг даргаа солихоор СХД-ийн иргэдийн хурлын төлөөлөгчид гурван өдөр, дөрвөн шөнө хуралджээ. Энэ хурлаар Драгон төвөөр овоглодог Баярт засаг дарга болсон нь Ц.Батбаярын хувьд дургуйг хүргэсэн явдал болсон гэдэг. Уул нь Баяртын оронд Ч.Сайханбаяр хэмээх ахынхаа дипломыг хуурамчаар үйлдэж, тэр нь илчлэгдэж хөлдөө хөгөө чирсэн нөхөр засаг дарга болох ёстой байжээ. Гэтэл хурал Ц.Батбаярын найруулсан дараалалын дагуу явсангүй. Ч.Сайханбаярыг хуурамч дипломтойг нь СХД-ийн мэргэжлийн хяналтын хэлтэсийн дарга М.Баасандорж гайгүй сайн нуун дарагдуулж өгсөн ч ард түмний дундаас учир сайн мэдэх хүн дахин дахин өргөдөл бичин хэд хэдэн газар луу явуулж илчилсэн тул яах ч арга байсангүй. “Х” ажиллагаа бүтэлгүйтэж М.Баасандорж ажлаасаа халагдаж, хуурамч сэхээтэн Ч.Сайханбаяр засаг дарга болж чадсангүй.
Шилжилт хөдөлгөөн ихтэй, хотын хүн амын ядуучуудын дийлэнхи нь амьдардаг онцлогтой дүүргийг хуурамч дипломтой шахааны хүн хийж чадахгүй гэж үзсэн хэдэн төлөөлөгчид гэдийгээд, хурал нэгдсэн шийдвэр гаргаж өгч чадахгүй удлаа. Аргаа барсан Ч.Сайханбаярыг дэмжигчид энэ тухай нууц ноёнтон Ц.Батбаярт хэлтэл. Цаадах нь урт балиус өвөртлүүлсэн нэгэн хүнийг СХД-ийн засаг даргын тамгын газрын хурал болж байгаа байр луу илгээжээ. Нөгөө “элч” ирэнгүүтэй Ч.Сайханбаярыг хүчтэй эсэргүүцэгч хурлын төлөөлөгч нарын машины дугуйг сийчэж, нөхөөд нөхөөд нөхөөс аваахгүй болгож хаяжээ. Ганц гэм нь өөрийнхөө талын хэсэг хүмүүсийн машины дугуйг андуурч балиусдсанаас болоод хурлын төлөөлөгчид талцан, ханцуй шамлан хэрэлдэж арай зодоо хийлгүй таржээ. Гэхдээ бүгдээрээ л айдаст автлаа. Эмэгтэй төлөөлөгчид бүр их айсан гэдэг. Дугай л сонгоё гэж уйлагнан өөр хоорондоо ярилцсаар…
Маргааш өглөө нь нөгөө хорооны засаг дарга Бямбасүрэнг хашааныхан нь үүдэнд хэсэг залуус ямар ч шалтгаангүйгээр хэвтэрт ортол зоджээ. Аавынхаа орилох чимээнээр хүүхдүүд нь гэрээсээ гүйлдэн гарч ирсэн ч зодсон хүмүүсийг барьж авч чадсангүЙ. Ухаан алдсан аавыгаа эмнэлэгт хүргэж, дараа нь ажлынханд нь мэдэгджээ. Энэ хүн Ч.Сайханбаярыг хамгийн ихээр эсэргүүцсэн хүн байжээ. Бадарчин явсан газар балагтай гэгчээр Ц.Батбаярын найруулсан жүжгийн гол баатар дарга болж чадсангүй. Гэхдээ жоохон ч гэсэн үр дүнд хүрч СХД-ийн засаг дарга асан Найдан дарамт хавчилга, өдөр тасрахгүй үргэлжлэх хэрүүлээс болж нас барав. Нэг хүн хүнд бэртэж, нилээд хэдэн хүн эд хөрөнгөөрөө хохирчээ.
Ч.Сайханбаярын тухайд хоосонгүй. Улаан хацартыг дагасийм гэсэндээ, хуучнаас хотод үлдсэн ганц гайгүй өмч болох зоос гоёлын урд байдаг өндөр шилэнгийн захирагчаар томилогджээ. Ирэнгүүтээ хуучин дарга “Эсэргүү төлөөлөгч” Ганбаатарын багийг тэр чигт нь бутаргаж, өөрийхөө багийг чихэж ажил явахад хүндсэн бологоод авсныг өнгөрсөн хавар төр захиргааны гуравдугаар байр буюу хүмүүсийн ярьдагаар шилэн цэнхэрийн ажилчид бүгд мэднэ. Үүний нэгэн адил Ц.Батбаяр ах дүү нараа өөд нь татаж хувийн бизнестээ боломж олгож халаасаа зузаатгадаг. Харамсалтай нь яаж ч өөд нь татаад түүний хэдэн дүү нар ядаж байхад боловсрол нимгэн учраас үргэлж араасаа хэл ам дагуулж олны хараалыг барж байдаг. Ганьт нь чанаргүй барилга барьж нурж унана үгүй бол ордерийн асуудлаар үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр “од” болно. Харин “Бэрх зараа”-даа олж өгсөн тентэрийнх нь ажлыг үргэлж чанаргүй зам хийж гүйцэтгэнэ. Заримыг нь бүр хийх ч үгүй хаяна. “Бэрх зараа” ХХК -ийн 6 тэр бум төгрөгийн замын тендэрийн луйварын талаар шүүх дээр шалгаж байгаа тухай баримтууд ч саяханы сонин хэвлэлүүдээр цуварч байсан. 22-ын товчооны замтайгаа 2 жил ноцолдоод одоо хүртэл олигтой юм хийж чадаагүй тов тодорхой жишээ байна. Ингээд л хөдөө төрж өссөн бие жижиг, ухаан богино дүү нар нь аваад өгснийг нь хэл амгүй шингээчихэж чаддаггүй. Араасаа дандаа хэл ам татлапаг нь энэ...”
Иймэрхүү байдлаар хувийн халаасаа зузаатгаж, хээвнэг худал хэлж ард түмнийг хулхидаж сурсан Алимаад Хан -Уулчууд минь бүү хууртчихаасай даа. Эсвэл, би аль хэдийн юмаа хийчихсэн гээд ярьж яваа энэ эрхэм нээрээ ч УИХ-д суух сэнтийгээ луйвраар авахаар зэхчихсэн нь үнэн ч байж мэднэ. Ямар гэм биш зан нь юм чинь...гэхдээ л Баянзүрхийн гологдол Хан-Уулд даам гармааргүй л байна ш тээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа