Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтад оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, сонгуулийн дүнг “засварласан” мэтээр олон нийт, сонгогчдод хандан мэдэгдсэн. Улмаар МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд санал хураалтын дүнд нөлөөлсөн мэт ойлголтыг сонгогчдод төрүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнгийн дараа хийсэн мэдэгдэлдээ гурван намын эрх бүхий ажиглагчдын оролцоотойгоор санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгийн аймгийн холбогдох хэсгийн санал хураалтыг гар аргаар хяналтын тооллого хийхэд санал нэгтэйгээ мэдэгдсэн. Тиймээс МАН-аас Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг дахин тоолуулах санал гаргалаа.
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ