Өнгөрөгч 2016 оны есдүгээр сарын 06-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай Т гэх хүү учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр цагдаад дуудлага өгөхдөө цахилгаанд цохиулж амиа алдсан гэж байсан ч хэргийн газрын үзлэгээр бусдад хорлогдсон нь тогтоогдож цагдаа нар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн юм.
Улмаар уг жигшүүрт хэргийг 1998 онд төрсөн П.Барсболд гэх этгээд үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд хамгийн аймшигтай нь тэрбээр бусдын захиалгаар хүүг хөнөөсөн байсан юм. Учир нь, хүүгийн аавтай дотно харилцаатай байсан, 1992 онд төрсөн З.Сэлэнгэ гэх эмэгтэй нууц амрагаа гэр бүлээс нь салгаж суухын тулд учир мэдэхгүй хүүг хөнөөх даалгаврыг үеэл дүү П.Барсболддоо өгсөн болохыг тухайн үед хэвлэлээр мэдээллэж байв. П.Барсболд өмнө нь хулгайн хэргээр хоёр удаа ял шийтгүүлж байсан юм. Дорнод аймгийн Прокурорын газраас З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15, 114.3 дахь хэсэгт заасан өс хонзон санаж, захиалгаар, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, насанд хүрээгүй хүнийг уруу татаж, хүний амь бүрэлгэх гэмт хэрэг үйлдсэн, П.Барсболдод дээрх зүйл заалтаас гадна бусдын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Дорнод аймгийн Сум дундын анхан шатны шүүх энэ сарын 21-нээс хоёр өдөр уг хэргийг хэлэлцээд П.Барсболдыг 18 нас хүрээгүй байхдаа хүний амь бүрэлгэсэн хэрэг захиалгаар үйлдсэн, бусдын эд хөрөнгө давтан хулгайлсан гэм буруутайд тооцон 15 жил хорих ял оноолоо. Харин уг хэргийг захиалсан З.Сэлэнгэд 23 жил хорих ял шийтгэжээ.
PAPARATSI.MN
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ