-Таныг санал өгсөн бүртгэлийн хуудсаа зарсан гэж сонслоо. Үнэн үү?
-Тийм ээ. Нөхөр бид хоёр саналын хуудсаа нийлүүлээд 40 мянган төгрөгөөр зарчихлаа. Мөнгө нь энэ байна. Яах вэ дээ, өгч байгаа юмыг авч л орхилоо.
-Мөнгө өгч байгаа хүнтэй яаж уулзав?
-Саналаа өгөөд гараад явж байтал араас хүрээд ирсэн. Зарах уу гэхээр нь зарж л орхилоо. Хараад байх нь ээ бүх хүмүүс дээр очихгүй байх шиг байгаа юм. Хүмүүсээ харж байгаад хэл ам татлахгүй байж магад гэсэн хүмүүс дээрээ очиж байгаа юм шиг байна лээ.
-Та тэр хуудсаар яах гэж байгааг нь асуусангүй юу?
-Үгүй. Хурдхан мөнгөө аваад л салсан.
-ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГҮҮД БҮГД ТОГТООГДООГҮЙ ГЭВ-
Энэ мэт сонгуулийн өдөр санал өгсөн бүртгэлийн хуудсаа бусдад зарсан гэх маш олон хүн байсан. Гэвч цагдаагийн байгууллага иргэдийн гомдол мэдээллийг шалгах явцад дээрх зүйл тогтоогдоогүй хэмээж байна.
Энэ удаагийн сонгуулийн өдөр цагдаагийн байгуулагад Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн нийт 313 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 256 нь нийслэлд, 48 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Тодруулбал, бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэх гомдол нэг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хоёр, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх 27, мөнгө, эд зүйл тараасан тухай 69, хулгай, бичлэг хийсэн гэх мэт 90, санал өгсөн бүртгэлийн хуудас худалдаж авсан гэх 124 дуудлага бүртгэгдсэн байна.
Улмаар цагдаагийн байгууллага эдгээрээс 107 гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн бол үлдсэн 206 гомдол мэдээлэлд хуулийн хугацаанд холбогдох шалгалтын ажиллагааг хийж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр шалгаж шийдвэрлэсэн 107 гомдол мэдээллийн 62 нь буюу 19,8 хувь нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь батлагдаагүй, 44 нь буюу 14 хувь нь дуудлага мэдээлэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, нэг гомдлыг харьяаллын дагуу шалгуулахаар дотооддоо шилжүүлсэн гэлээ.
Эх сурвалж: Medee.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа