Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй олон улсын ажиглагчид сонгуулийн үйл явцын талаар хийсэн дүгнэлтээ танилцууллаа.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ЕБХАБ-ын гишүүн 16 орны 22 төлөөлөгч таван долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажилласан бөгөөд ажиглагчид нь энэхүү сонгууль хуулийн дагуу, ардчилсан зарчмаар явагдаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилготой байсан юм.
Санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байруудад санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай, зохион байгуулалт сайтай явагдаж байсан хэдий ч СЕХ нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан. Зарим хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчин нөхцлийг бүрдүүлж чадаагүй, цагдаагийн байгууллагад тухайн өдөр ирсэн 150 орчим гомдол мэдээллийн 86 нь санал худалдаж авсантай холбоотой байсан зэрэг нь анхаарал татсан гэдгийг тодотголоо.
Мөн “Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн. Тиймээс шүүх дээр нэр дэвшигчидтэй холбоотойгоор шалгагдаж байгаа хэргүүд иргэдийг сонголтоо хийхэд хүндхэн нөхцөл байдал бүрдүүлж, эргэлзээ төрүүлсэн. Иймд ялангуяа залуусын урам хугарч, сонгуульд бага тоогоор оролцсон болов уу гэж харж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос залуусыг санал хураалтад идэвхитэй оролцуулахын тулд холбогдох байгууллагуудад чиглэл өгч, хамтран ажиллахыг уриалж байна” гэв.
Олон улсын сонгуулийн ажиглалтын хорооныхон үргэлжлүүлэн хоёр дахь шатны санал хураалтад ажиглалт хийх юм байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй