Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нэгэн бүсгүй УИХ-ын нэр бүхий шинэ залуу гишүүнд хүчиндүүллээ гэх гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан билээ. Энэ хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэхүү хэргийн холбогдох нотлох баримтуудыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор хохирогч бүсгүй нэр бүхий эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээллүүдийг бид хүргэсэн билээ. Энэ хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүний нэр тодорхой болсон бичлэг цахим ертөнцөөр тараад байна. 25 настай залуухан эмэгтэйг өөрийнх нь гэрт хүчиндсэн гэх эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Гантулга гэж ойрын эх сурвалж ярьсан байгаа юм. Хүчиндүүлсэн гэх эмэгтэй гүн шоконд орсон ба одоо болтол шокноос гарч чадахгүй байгаа гэнэ. Ямартай ч төрийн толгойд заларсан хүн байж ийм бусармаг үйлдэл хийсэн нь үнэн бол тохирох ял шийтгэлийг нь оноох ёстой. Эх хүнээс төрөөгүй юм шиг эмэгтэй хүнийг ингэж доромжилж хаясан бүдүүлэг бусармаг хүн хэн ч байсан хэр их хэмжээний хөрөнгөтэй байх нь хамаагүй шийтгэх хэрэгтэй. Монголын хуулийн байгууллага хэзээ мөнгөнд худалдагдаж, энгийн иргэдээ хохироосоор байх вэ?
PAPARATSI.MN
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ