Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал тооллого өндөрлөж, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авлаа. Ингэснээр Х.Баттулга, М.Энхболд нарын хооронд 2 -р шатны санал хураалт 7 дугаар сарын 10-аас өмнө зохион байгуулагдахаар болж буй юм. Эрх баригч намын даргыг ийм бага хувийн санал авахад олон хүчин зүйл нөлөөлсний нэг нь 6 сарын 24-нд МҮОНТелевизээр явагдсан халз мэтгэлцээн гэгч байв. Уг мэтгэлцээн гэгчийн үеэр Х.Баттулга, С.Ганбаатар нар луу шууд дайрсан, М.Энхболдод "Таныг аядуу тайван хүн гэдэг.Улс төрд таны энэ унаган зан арай зөөлддөг гэж боддоггүй юу? " гэх мэтийн бялдуучилсан асуулт тавигдаж, энэ нь сонгогчдын дургүйцлийг илтэд хүргэсэн билээ. Тэгвэл намын даргаа хорлосон гэж шууд хэлж болох энэ үйлдлийн "хэргийн эзэн" нь "Сөүл групп" гэгчийн эзэн Д.Өнөрболор аж. Учир нь тэрээр одоо МАН-ын Улс Төрийн Бодлогын Газрын даргаар ажиллаж буй бөгөөд мэтгэлцээний бүх асуултыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэх хүмүүс МАН-ын гишүүд дунд ч байгаа бололтой.
SONIN.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа