Жүжигчин Г.Ундармаагийн "U Film" кино компаний уран бүтээл болох "Single ladies"романтик инээдмийн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Харин тус киноны хоёрдугаар анги дэлгэцнээ хоёр жилийн өмнө гарч үзэгчдийг дахин шуугиулсан юм. Ерөнхий найруулагч Г.Ундармаа уг киноныхоо талаар "Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж хэлж байсан. Тэгвэл тус киноны гуравдугаар ангийн зохиолыг аль хэдийн бичээд эхэлчихжээ. Одоогоор гол дүрүүдийн хувцасны сонголт, зураг авалт явуулах газрыг сонгох талаар ажиллаж байгаа юм. Зохиолын хувьд өмнөх ангиудаас тэсрэлт хийсэн байх болов уу гэж үзэгчид таамаглаж байна. Ямартай ч гурван найз бүсгүйн амьдрал хэрхэн үргэлжлэхийг дэлгэцээс харах л үлдлээ. Сонирхуулахад Г.Ундармаагийн охин шинээр гарах ангид гол дүрийн жүжигчдийн хувцасны дизайнерын үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа