Сонгуулийн ерөнхий Хорооноос 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийлээ. Санал авах ажиллагаа бүх байруудад хэвийн үргэлжилж байна.
Орон нутагт санал авах байраас ирсэн ирцийн мэдээхувиар
Архангай 16.5
Баян-өлгий-8.7
Баянхонгор-29.1
Булган-22.6
Говь-Алтай-26
Говьсүмбэр-25.4
Дорноговь-24.4
Дорнод 20.5
Дундговь-22
Завхан –25
Өвөрхангай-24.5
Өмнөговь-27.9
Сүхбаатар- 30.4
Сэлэнгэ- 24.5
Төв-23.6
Увс-22.5
Ховд -22.3
Хөвсгөл-22.7
Хэнтий 22.3
Нийслэл хотын санал авах байраас ирсэн ирцийн мэдээ хувиар
Хан-Уул -18.2
Сүхбаатар- 20.6
Чингэлтэй- 19.5
Баянгол-19.2
Сонгино-хайрхан-21.8
Багануур- 19.7
Налайх- 18.8
Мөн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн үргэлжлүүлэн ерөнхийлөгчийн сонгууль нийслэлийн дүнгээр 19.6 хувийн ирцтэй, улсын хэмжээнд 21.3 хувийн ирцтэй байна. Өмнөх 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг 10 цагт авч байсан. Энэ удаа 12 цагт авч байна. Тиймээс харьцуулахад төвөгтэй ч явц удаан байна. Өмнөх 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээ цагийн найман хувиар ирцтэй гэж тооцоож байсан. Энэ удаагийн сонгууль цагт 4 хувийн ирцтэй байна. Иргэд сонгогчдын ирц тааруухан байна. СЕХ-аас аймаг нийслэлийн санал авах байруудад иргэдийн идэвхийг нэмэхийн тулд ажиллаж байна. Ирцийн явц өмнөх сонгуультай харьцуулахад удаан тааруу гэж дүгнэмээр байна.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ