Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай байснаар хүчин төгөлдөр болно. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцох учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.5-т “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заасан. Нэр дэвшигчдийн хэн нь ч нийт санал өгсөн сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах юм.
Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна. Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн мөн олонхийн буюу 50-иас дээш санал авсан нэр дэвшигчийг сонгогдсон тооцох юм.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй