Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Сонгуулийн хуулийн 61.1 –д заасны дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Сонгогчдын нэрсийн жагсаалтад Үндсэн 1980052, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44833 сонгогчийн мэдээллийг тусган сонгуулийн 1983 хэсгийн санал авах байранд энэ сарын 01-ний өдөр хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 61.10, 61.12.1, 61.12.2, 61.12.3, 61.12.4, 65.2, 65.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Түр хасав” төлөв сэргээсэн 109, шилжин явсан 2774, шилжин ирсэн 1927, иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр 668, нас барсны 1056 буюу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь нийт 6534 бүртгэлийн лавлагааны дагуу өөрчлөлт оруулснаар энэ сарын 26-ны өдрийн Сонгогчдын нэрийн жагсаалтад Үндсэн 1978294, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44724 сонгогч бүртгэгджээ. Оршин суугаа хаяг дээр бүртгэл давхардсан хүн байна гараад ирж гэсэн мэдээлэл бүрийг шалгах боломжгүй. Иргэд тодорхой нэр усгүй, регистрийн бүртгэлгүй мэдээлэл тарааж байна. Иргэдийн регистрийг Сонгуулийн хэсгийн хороодод болон нэр дэвшигчдийн улс төрийн намуудад иргэдийн мэдээллиййг өгдөг. Сонгуулийн өмнөх өдрүүдэд болон сонгуулийн дараах өдрүүдэд буюу долоо хоногийн хугацаанд иргэдийн мэдээлэл бүртгэлд нэвтрэх, мэдээлэл авах, кибер халдагад өртөхөөс сэргийлэн Тагнуулийн ерөнхий газрын хамгаалалтад байдаг гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг мэдээлэлсэн байна.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа